ШИНЖ ЧАНАР
PRO TEC Oil Booster нь эд ангийн гадаргууд дээд молекулийн хамгаалах давхарга үүсгэснээр үрэлтийг дээд зэргээр бууруулж, шатахуун, тос зарцуулалтыг багасгана. Тосолгооны системд тортог, кокс бусад бохирдол үүсгэхгүй. Тосны зууралдах чадварыг сайжруулж халуун хүйтний ямар ч нөхцөлд тосны өтгөрөлт, шингэрэлтийг нэг хэвэнд байлгасанаар тосолгоо жигд явагдана.Дээрхи үзүүлэлтүүдийн үр дүнд хөдөлгүүрийн асалт сайжирч дуу чимээ багатай хэвийн жигд ажиллана.
ХЭРЭГЛЭГДЭХ ХҮРЭЭ
Бүх төрлийн бензин болон дизель хөдөлгүүр механик хурдны хайрцаг, дифференциал, бүх төрлийн холхивчууд, лентэн дамжуулгын төхөөрөмжүүдэд хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тос солих бүрдээ.
ЗАРЦУУЛАЛТ
375 мл нь 8 л тосонд хүрэлцэнэ.Их хэмжээтэй тосонд нийт тосны 5%-тай тэнцэх хэмжээгээр нэмж хэрэглэнэ.
ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
Ашиглалтын явцад.