ШИНЖ ЧАНАР
Шинэ өндөр үйлчлэл бүхий дизелийн систем цэвэрлэгч нь автомашины ашиглалтын явцад түлшний савнаас шаталтын камер хүртэлх дизелийн бүхий л системд үүссэн бохирдлыг найдвартай цэвэрлэнэ. Цилиндр орчмын коксжсон үлдэгдэл, хөө тортогийн хуримтлал, форсунк болон түлшний насос дахь цавуулаг бодис, давирхайжилт зэргийг ямар ч үлдэгдэлгүйгээр арилгана. Цэвэрлэгч нь түлшний исэлдэлт болон бичил биетийн өсөлтийг эсэргүүцэж, тэжээлийн бүх системийг тослон хамгаална. Түлшний цацалт сайжирч, хөдөлгүүрийн чадал нэмэгдэнэ.
ХЭРЭГЛЭГДЭХ ХҮРЭЭ
Бүх төрлийн дизель хөдөлгүүрүүд, түүний дотор “Common Rail” түлш цацах систем болон турбо хөдөлгүүрүүдэд ашиглахыг зөвлөж байна.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Автомашины түлшний саванд нэмж хийнэ.
ЗАРЦУУЛАЛТ
80 литр дизель түлшинд 375 мл хангалттай. Ачааны автомашинд 1:200 гэсэн харьцаагаар нэмэх шаардлагатай.
ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
Автомашины ашиглалтын үед үйлчилнэ.