ШИНЖ ЧАНАР
Цоо шинэ дэвшилтэт жор бүхий энэхүү бүтээгдэхүүн нь бүх төрлийн бензин, дизель болон хийгээр ажилладаг хөдөлгүүрт утаа, хөө тортог үүсэхийг үр дүнтэй сааруулна. Бодис нь бүх хөдөлгөөнт эд ангийг хамгийн тохиромжтойгоор тослох нөхцөл бүрдүүлнэ. Үүний үр дүнд түлш бүрэн, цэвэр шатаж, хөө тортог үүсэх нь хамгийн бага хэмжээнд очдог. Зууралдах чанар өндөр тул шатах камерт тос нэвтрүүлэхгүй. Тосны зарцуулалт өндөртэй автомашинд хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭГДЭХ ХҮРЭЭ
Бүх төрлийн бензин, дизель болон хийгээр ажилладаг хөдөлгүүрт зориулагдсан.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тосолгооны системд нэмнэ. Бүх төрлийн тосонд нэмж болох бүтээгдэхүүн. Хэрэглэхийн өмнө тосолгооны системийг Protec Engine Flush бүтээгдэхүүнээр цэвэрлэхийг зөвлөж байна.
ЗАРЦУУЛАЛТ
5-6 литр тосонд 375 мл хангалттай.
ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
Автомашины ашиглалтын үед үйлчилнэ.