Шатах камер, EGR, Turbocharger цэвэрлэгч иж бүрдэл.
ШИНЖ ЧАНАР
Шатах камер, Поршенгийн толгой, поршенгийн дээд хэсгийн кольц, шатах камерийн орох, гарах клапанд үүссэн хөө тортгийг задалж цэвэрлэх өндөр үйлчлэл бүхий бүтээгдэхүүн. Мөн түүнчлэн Турбочаржер, EGR хавхлагуудыг цэвэрлэдэг бөгөөд моторын бүхий л гадаргууд болон резин жийрэг эдлэлүүдэд гэмтэл учруулдаггүй давуу талтай.
ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Дотоод шаталтын Бензин хөдөлгүүрт тохирно.
ХЭРЭГЛЭХ АРГА
Цэвэрлэх гэж буй моторын очлуурыг авч, очлуурын нүхээр К1 бүтээгдэхүүнийг шахна. 15-20мин өнгөрсний дараа К2 бүтээгдэхүүнийг хийж 4-5 мин хүлээнэ. К1 болон К2 бүтээгдэхүүнүүд урвалд орсны дараа зориулалтын сорогч багажаар бохирдлыг сорж авна.
ЗАРЦУУЛАЛТ
500мл бүтээгдэхүүн нь 4-8 цилиндрт эсвэл 2-4 турбочарже, агаар оруулах системд хангалттай хүрэлцээтэй.