JDU.mn Автохим ХХК - Бензин түлшний систем цэвэрлэгч

Автохим ХХК - Бензин түлшний систем цэвэрлэгч

ШИНЖ ЧАНАР

Protec-ийн бензин түлшний систем цэвэрлэгч нь бүх төрлийн бензин хөдөлгүүрт зориулсан өндөр үйлчлэл бүхий цэвэрлэгч юм. Цэвэрлэгчийг шатахууны баканд хийснээр шатахуунд хуримтлагдсан ус, чийг, шатахууны исэлдлээс үүсдэг резин лакны хольц гэх бохирдуулагч давирхайлаг бодис зэргийг шатахуунтай молекулын түвшинд нэгтгэж шатахууныг бүхэлд нь чөлөөтэй шатдаг цэвэрлэгч бодис болгон хувиргана. Энэхүү цэвэрлэгч бодис нь бакнаас шатах камер хүртэл шатахууны бүхий л системийг цэвэрлэхийн зэрэгцээ шатахууны системийн дотор хананд эмульс болон үлддэг тул дараачин шатахуун цэнэглэлтээр орж ирсэн бохирдлыг задлан цэвэрлэдэг. Шатахууны систем цэвэрлэгдсэнээр хөдөлгүүр доголгүй ажиллаж хүч нэмэгдэл шатахуун зарцуулалт эрс буурна. Хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициент нэмэгдэж эдэлгээ уртасна.


ХЭРЭГЛЭГДЭХ ХҮРЭЭ

Бүх төрлийн бензин хөдөлгүүрт.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Шатахуун дүүргэхийн өмнө шатахууны баканд хийнэ.


ЗАРЦУУЛАЛТ

80 литр түлшинд 375 мл бодис хангалттай. Ачааны автомашинд 1:100 гэсэн харьцаагаар нэмэх шаардлагатай.

ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА

2000 - 3000 километрт

 

 

№: 1825 Төрөл: