Автохим Мастер Кросс 2019

2019 оны 02 сарын 24-ний Ням гарагт "Морингийн даваа"-нд "Автохим Мастер Кросс 2019" уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Уралдаанд нийт 31 тамирчин гараанд гарсан бөгөөд 4 зоонд хуваагдан, хагас финал, финал гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Уралдааны дүнгээр:

Дээд ангилал
1-р байр #24 ОУХМ Д.Болдбаатар
2-р байр #58 СДМ Э.Пүрэвбаяр
3-р байр #74 СМ Мѳнх-Оргил
4-р байр #95 СДМ Б.Бат-Энэрэл
5-р байр #46 СДМ Г.Бат-Эрдэнэ

Доод ангилал
1-р байр #61 СДМ Ѳ.Базаржаргал
2-р байр #91 2-р зэрэг Д.Отгонбаяр тус тус шалгарч,
Эр зоригийн шагнал #40 СМ Ц.Батбаатар нар хүртлээ.

Тэмцээнийг зохион байгуулсан "Монголын Авто Мастеруудын Холбоо"-нд талархсанаа илэрхийлье.

Хамтран ажилласан "Hummer H2 Brothers" клубийн залуустаа баярлалаа.

Оролцсон бүхий л тамирчид даа баяр хүргэн, спортын амжилт хүсье!

ХОЛ ХАРЖ ХОЛ ЯВНА.

 

https://www.autochem.mn/n?id=5786464751190016